НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:20:55

НӨАТ-ын шинэчилсэн хуулийн хэрэгжилт Дорнод аймагт хангалтгүй байна. Уг хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-ээс худалдан авалт хийх бүртээ үнийн дүнгийн 2 хувийг буцаан авах боломжтой ч томоохон супер маркетуудаас бусад газарт хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Хуулийг хэрэгжүүлэх тал дээр аймгийн Татварын хэлтсээс онцгойлон анхаарч хуулийн талаарх мэдээ мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа ч тэр бүр иргэдэд хүрч чадахгүй байгаа юм.

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Петровис, Жаст ойл, МТ компанийн бензин түгээгүүрийн газрууд талон өгөхгүй байна гэсэн иргэдийн гомдлын мөрөөр лавлахад талоныг өгч байгаа, харин зарим жолооч нар өөрсдөө талоноо авдаггүй тухай ээлжийн түгээгчид ярьж байлаа. 

           Б.Туяа

Холбоотой мэдээ