Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэх саналыг МАН хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 14:32:46

Жил бүрийн 3 дугаар сарын нэгний өдөр тэмдэглэдэг Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэх МАХН-ын саналыг МАН нааштайгаар хүлээж авчээ.

Энэ сарын 16-ны өдөр МАХН-аас дээрх агуулгатай бичгийг хүргүүлсэн. Үүний хариуд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын гарын үсэг бүхий хариуг хоёр өдрийн дараа илгээсэн байна.

Тус албан тоотдоо, "Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх тухай саналыг дэмжиж байна. Ойг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн үзлээ" гэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ