Хамгийн сайн ургийн бичиг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:40:52

Говь-Алтай аймаг дахь Насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төвөөс Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран аймгийн төв болон Есөнбулаг сумын нийт өрх, иргэдийн дунд хамгийн сайн ургийн бичиг шалгаруулах болзол зарлалаа.

Засгийн газрын 257-р тогтоолын заалтын дагуу тэмдэглэгээ хийж, хүний төрөл, удмын холбоо сүлбээний талаарх нэршил, ургийн зураглал, шастирын ур хийц, үндэсний зан үйл, уламжлалыг хэрхэн сахьсан зэргийг харгалзан шалгаруулах ажээ. Ургийн бичгийг эхний гурдан байр эзлүүлэн 80 000-120 000 төгрөгөөр шагнаж нийт оролцсон ургийн бичгүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчлах ажил хийх юм байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ