Хэнтийн Дархан суманд “Тэмээний баяр” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:30:56

Хэнтий аймгийн Дархан суманд Монголын хос бөхт тэмээ нь манай оронд эрт дээр үеэс үржүүлэн ирсэн таван хошуу малын нэг бөгөөд түүний тоо толгой тархацын хүрээ нь улам хумигдсаар байна. 

Иймд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнөө үед малчид, өөрсдийн маллаж байгаа тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлж, удмын санг хамгаалах ажлыг эрхэм болгон Хэнтий аймгийн Дархан суманд баяр зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэхүү баяр нь энэ сарын 22-ны өдөр тэмээний баяр шилдэг буур, Хос тэмээтэй сайхан хосууд, Тэмээний уралдаан, Үзэгчдийн дундах тэмээний холбогдолтой дууны уралдаан зэрэг төрлөөр зохиогдох юм.

Тус үйл ажиллагаанд бусад сумдын тэмээтэй иргэд оролцох боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9861-0644 утаснаас лавлаж боломжтой юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ