Ирэх буцах тийзийг хамтад нь бичдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:08:18

Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд Баянхонгор аймгаас Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор БХР-УБ-БХР чиглэлийн том оврын автобусны  ирэх, буцах тийзийг хамтад нь бичдэг болжээ.

Мөн Улаанбаатар хотоос ирэх зорчигчийн тийзийг, Улаанбаатар хотоор дамжин өөр аймаг хот руу явах зорчигчийн тийзийг орон нутагт бичиж байна.

Тасалбар түгээгүүр өдөр бүр 07.30-18.30 цагийн хооронд үдийн завсарлагаагүйгээр ажиллаж байгаад бөгөөд өдөрт 08:00, 14:00, 18:00 цагуудаас ачааллаас хамааран 1-4 автобус үйлчилж байгаа аж.

Сонирхуулахад, Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд хот хооронд жилд 63 орчим зорчигч тээвэрлэж, тээврийн үйл ажиллагааны орлогод өссөн дүнгээр 111783.7 мян. төгрөгийн орлого оржээ. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ