Зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлтгүй архи, тамхийг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:29:15

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас аливаа баяр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хуурамч бүтээгдэхүүн иргэдэд худалдаалахаас  сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллаж байна.

Сар шинийн баярын үеэр ОХУ-д үйлдвэрлэгдсэн зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлтгүй архи гар дээрээс худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ. Мөн  тамхи гар дээрээс 370 хайрцаг худалдаалж байсан зөрчлийг илрүүлж аймгийн Мэргэжлийн хяналт болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт тус тус шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд орон байрны хулгайн хэрэг нэмэгдэж иргэд хэвийн боов болон бууз, махаа алдсан тохиолдолууд ч ихээхэн гарсан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ