Иргэд хөдөлмөрийн чадвараа алдах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 12:01:39

Өвөрхангай аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 3640 иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Сүүлийн гурван жилд хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоолгох иргэдийн тоо эрс өссөн бөгөөд ихэвчлэн эрүүл мэнд, ахуйн гэмтлээс шалтгаалан ийм байдалд хүрчээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 72 хувийг 35-54 насныхан эзэлж байгаагаас 53 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. БОЭТ-ийн хавдрын клиникийн  хяналтанд 500 гаруй иргэн байгаа бол мэс заслын улмаас 109, гэмтлийн улмаас 734 иргэн хөдөлмөрийн чадвараа алджээ.

 Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ