Хар тамхи хадгалж, хэрэглэсэн сэжигтнүүдийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-23 12:28:33

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тэдний автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг хураан авч, мөрдөн байцаалт эхлүүлжээ. Дээрх хэрэгт холбогдсон сэжигтнүүд 1979-1994 оны залуус байв. Хамгийн ноцтой нь  өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон ял шийтгэл эдэлж байсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд нэгдэн нийлсэн нь анхаарал татна. Мөн  өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо "Peace bridge" зочид буудлын авто машины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19,2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ. энэхүү тусгай  ажиллагааны хүрээнд хийсэн үзлэгээр сэжигтэй этгээд Г-ийн биеэс гялгар уутанд 11 хуваан ууталж савласан 18.7 грамм мөс, Б-ийн  авто машинаас 0.5 грамм мөс илэрч эд мөрийн баримтаар хураагдсан ба тэд метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Ийнхүү хар тамхичдын бүлэг, нууцаар хар тамхи борлуулагч нарыг баривчилсан нь ЭЦГ-ын тусгай ажиллагаа амжилттай болсныг илтгэнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ