Хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэгээ дээшлүүлэв

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:16:54

Ховд аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлаар чадавхжуулах сургалт зохион байгуулав.

Уг сургалтыг Дэлхийн Зөн Ховд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж нийт 60 гаруй  хүн оролцлоо.

Хүүхэд, гэр бүлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, Хүүхэд, гэр бүлийн өнөөгийн байдал салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, Залуучуудын хөгжилд нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бий болгох талаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, залуучууудын хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, Өрхийн мэдээллийн сан салбар дундын мэдээллийг бодлого төлөвлөлтөнд ашиглах аргачлал, ЕБС, дотуур байрны  хүүхэд хамгааллын өнөөгийн байдал цаашид анхаарах зарим асуудал сэдвээр мэргэжилтнүүд санал бодлоо солилцжээ.

Хүүхэд, гэр бүлийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвээр аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Зургаадугаар тойргийн Тахарын албанаас тус тус мэдээлэл хийжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ