Мэргэжлээ зөв сонгох аялалд 40 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас сурагчдын зорилго, сонирхолд үндэслэн мэргэжлээ зөв сонгоход туслах, зорилгогүй үр дүнгүй шалгалт өгдөг байдлыг халах зорилгоор “Миний сонгосон мэргэжил-Монгол орны хөгжилд” хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны судалгаа хийх мэргэжил сонголтын аяллыг Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ чиглэлд зохион байгууллаа.
Аялалд Мөрөн сумын Дэлгэрмөрөн, Эрдмийн далай болон Эрдэнэбулган, Тариалан сумын сургуулийн XI ангийн сурагчдын төлөөлөл 40 хүүхэд оролцов.
Аяллын хүрээнд Тариалан сумын 3Алтан дуулга3 компанийн тариан талбай, гурилын үйлдвэр, Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэр, МСҮТ, Эрдэнэт хивс, Дархан хотын Дулааны станц, Төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн фермертэй газар дээр нь танилцаж туршлага судалжээ.
Б.Гантуяа