Б.Цэрэннадмид: Ажлын хариуцлага, сахилга дэг журмыг хангуулахын төлөө ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-19 11:52:04

Архангай /МОНЦАМЭ/Засгийн газраас гаргасан төрийн албаны сахилга батыг сайжруулах, дэг журмыг хангах албан даалгавар орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар  ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Засгийн газраас гаргасан төрийн албаны сахилга батыг сайжруулах, дэг журмыг хангах албан даалгавар орон нутагт хэрхэн хэрэгжиж байна вэ?.

-Жил гаруйн өмнө шинэ Засгийн газар байгуулагдахад анхны шийдвэр нь 01 тоот албан даалгавар буюу төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай байсан.Үүнийг хэрэгжүүлэхээр аймагт нэгдсэн төлөвлөгөө гаргаж, сум байгууллагуудад хүргүүлсэн. Дараа нь 138 дугаар тогтоологтоолд төрийн албан хаагч нар ажлын цагаар ажлын компьютерт олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон.

Харин энэ оны наймдугаар сарын 22-нд 258 дугаар тогтоол гарсан.Үүнд төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, архи согтууруулах ундаа, аливаа сонгон шалгаруулалт, харилцаа, ёс зүй, өргөдөл гомдол зэрэг асуудлыг тусгасан.  Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дарга энэ асуудлаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. 

Байгууллагуудын дарга, төрийн болон төрийн өмчит компанийн удирдлагуудын баримталж ажиллах журмыг боловсруулж, бүх байгууллага, сумдын дарга нарт хүргүүлсэн. Журамд байгууллагын дарга нар хэрхэн чөлөө авах, ажиллах, ажлаа тайлагнах зэрэг харилцааг зохицуулсан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Засгийн газрын 01 тоот албан даалгавар, 138, 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон. 

Зөвхөн захирамж гаргаад, үүрэг өгөөд зогсохгүй шуурхай арга хэмжээг авч ажиллаж байнна.Бид аймгийн төвийн төрийн захиргааны бүх байгууллагад гэнэтийн шалгалт зохион байгуулж дууслааШалгалтаар  тухайн байууллага үүднээсээ эхлээд харуул хамгаалалт нь ямар байгаа, иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, ажилчдын цагийн хуваарийг шалгахаас гадна, тухайн байгууллагын дарга нар өрөөндөө архи согтууруулах ундаа, хутга мэс, тэсэрч дэлбэрэх бодисыг санаатай болон санамсаргүйгээр хадгалж байх  учраас үүнийг шалгаад зөвлөмж өгч ажилласан.

Ажлын хоёр хэсэг байгуулж шалгалт зохион байгуулахаар байгууллагууд болон сумдуудад ажиллуулсан. Энэ ажлыг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлагууд, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэстэй хамтран зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бүх яам, агентлаг, нийслэлийн тамгын газруудад холбогдох шалгалтыг хийж  тодорхой чиглэлүүдийг аймгийн удирдлагуудад өгсөн. Үүний дагуу бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Ер нь төрийн албан хаагчдын харилцаа, ёс зүйн асуудал чухал  байгаа болохоор харицулагатай хандаж шуурхай хийх шаардлага бий.

Мөн ард иргэд төрийн албан хаагчид компьютерийн ард фэйсбүүк, твиттер ухаад, ажлаа хийхгүй байна гэж шүүмжилдэг. Энэ асуудлыг 138 дугаар тогтоолоор цэгцэлнэ. Хэрэгжилтийг нь ч бас шалгаж байна. Аймгийн хэмжээнд туйлын хангалтгүй байгаа. Хэрэгжүүлэхийн тулд харилцаа холбооны газартай хамтраад ажиллаж байна. Есдүгээр сард багтааж бүх байгууллагуудыг цэгцлэх зорилт тавьсан. 

Засгийн газрын тогтоол, албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг нэг удаа хийгээд зогсохгүй, улирал бүр тайланг нь авч, хяналт үнэлгээ хийх болно. Ингэхэд төрийн албан хаагчдын хариуцлага өмнөхөөс сайжирч байгаа дүр дураг харагдаж байна. Энэ нь ч төрөөс зохион байгуулж байгаа ажилтай холбоотой.

-Төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтыг хэзээ зохион байгуулах вэ?

-Засгийн газрын 258 дугаар тогтоолын заалт  нь төрийн албанд байгаа сул орон тоог нөхөх ажлыг яаралтай зохион байгуулах тухай юм. Үүний дагуу холбогдох сум, агентлагаас сул орон тооны захиалгыг авч дуусаад Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын  зар  Төрийн албаны зөвлөлийн сайтад байршдаг. Хуулийн хугацаатай учраас Архангай аймагт төрийн албаны удирдах болон төрийн албанд анх орох мэргэжилтний шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулна. Нөөцөд орох, мөн төрийн албанд орохыг сонирхож байгаа иргэд төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас мэдээлэл аваад, шалгалт өгөх нь нээлттэй.

Харин Архангай аймагт ажиллах хүн энд л шалгалт өгнө. Тухайн газартаа шалгалтад өгөх журамтай. Аймаг дахь бүртгэлийг аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна. Бүртгэл дунджаар хоёр өдөрт багтаж онлайнаар явагддаг. 

Төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Төрийн албанд хууль эрх зүйн мэдлэг болон харилцаа хандлагын тодорхой шалгуурыг давж ажиллах учиртай. Сүүлийн үед залуучууд ном уншихгүй, өөрсдийгөө боловсруулахгүйгээр шалгалтад орж, амжилтгүй дүн үзүүлдэг байдал бий болсон. Шалгалт өгсөн иргэдийн 10-20 хувь нь л тэнцдэг.

Тэгэхээр бэлтгэлээ базаах нь чухал. Төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалтын байгууллага ч бий. Мөн онлайнаар хэрэглэж болох сорилын эмхэтгэл ч бий. Тэндээс бүх асуулт ирдэг. Төрийн албаны шалгалтыг онлайн хэлбэрээр Төрийн албан зөвлөлөөс авдаг. Орон нутгаас нөлөөлөх боломжгүй.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ