Малын вакцин хуваарилагдаж ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:26:03

Өвөрхангай аймагт улсын МЭҮГ-аас эрүүл малыг өвчнөөс сэргийлэх вакцин хуваарилагдан ирээгүй байгаа тул вакцинжуулалтын ажил хийгдээгүй байна.

Тус аймагт малын өвчлөл харьцангүй бага гарч байна. 2016 он гарсаар Тарагт сумын 1 дүгээр багт ямаа колибактериоз өвчнөөр, Арвайхээр сумын 10 дугаар багт үхэр цусан халдварт өвчнөөр өвчилснийг аймгийн МЭАЦЛ-ийн оношилгоогоор баталгаажуулж, өвчин гарсан голомтонд халдваргүйтгэл хийн маллагаа, тэжээлийг сайжруулах зөвлөгөөг малчдад өгчээ.

Одоогоор өөр төрлийн халдварт болон халдваргүй өвчлөл гараагүй байна. Сумдын МЭҮТ-ийн байцаагч нар малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ