Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГын дэргэдэх төрийн архив 1425 хуудас баримтыг тоо бүртгэлийн программд оруулжээ. Тухайлбал удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичиж 1255 заалт, 4129 хүний нэр, 1143 байгууллагын нэрийг, 41 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холбожээ.
Харин 206 иргэний хүсэлтийг хүлээн авч 615 баримт шүүж, 203 хуулбар, 360 лавлагаа, 52 тодорхойлолт олгож төрийн үйлчилгээг үзүүлсэн аж. Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны ажилд 141 хадгаламжийн нэгж баримт ашиглуулж 2018 онд нөхөн бүрдүүлэлт хийх судалгаа хуваарийн дагуу зургаан хөмрөг үүсгэгчийн 488 хадгаламжийн нэгж баримтыг хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийсэн тухай Архивын газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн