Ховдын хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-27 10:02:23
 Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн ХХҮГ, Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг оюутан, сурагчдад зориулан зохион байгуулж байна.

Сургалт есдүгээр сарын 24-нөөс эхэлж 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд  аймгийн МСҮТ-ийн оюутнууд,  төвийн ерөнхий боловсролын сургууль болон сумдын сургуулийн  VIII-XII ангийн 1600 гаруй оюутан сурагчдыг хамруулан үе шаттай явуулж буй. Албаныхан  “ Хөгжил Политехник коллеж”-ийн нэгдүгээр ангийн 100 гаруй оюутнуудыг  эхний ээлжинд хамрууллаа.

Сургалтын чиглүүлэгчээр  ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлт ур чадвар олгох мэргэшсэн байгууллагын эрх бүхий  Хувь хүний хөгжлийн баруун бүсийн Институт ажиллаж өсвөр үе залуучууд, хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход нь туслах, нийгэмд эерэг хандлага бий болгоход  нөлөөлж буй.

Мөн ирээдүйд  мэргэжилдээ эзэн байх, ажлын байранд  гарахдаа мэргэжилтэй, ур чадвар сайтай, хувь хүн болж төлөвшихөд сургалтын зорилго оршиж байгаа гэж албаныхан онцлов.

Хувь хүний хөгжлийн институт байгуулагдаад нэг жил бол байгаа ч сонирхолтой сургалт, лекц зохион байгуулж  хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх ажлыг хийдэг байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ