БАЯНХОНГОР: Эрэлттэй мэргэжлээр тэтгэлэгтэй суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-24 12:08:20

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг БНХАУ-ын Ганьсу муж, Баянхонгор хот Ганьсу мужийн Жючуань хоттой нөхөрсөг хамтын харилцааны санамж бичиг байгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд Жючуань хотын Жючюуанийн Мэргэжил технологийн их сургууль, коллежид орон нутгийн оюутныг суралцуулах тухай хэлэлцэн тохиролцсон байна.


Тэтгэлэгт хамрагдаж суралцах хүсэлтээ бүртгүүлсэн залуусаас сургуулийн шаардлага хангасан найман оюутан 100 хувийн тэтгэлгээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр батламжаа гардан авлаа. 


Батламжийг Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат, сумын Засаг даргын Орлогч Г.Дүүрэнбилэг, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат, аймгийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Батбаяр нар энэ сарын 23-ны өдөр оюутнуудад гардуулж, эцэг эхийн төлөөлөлтэй уулзав. Мөн үеэр дараа дараагийн оюутнуудыг сургах, боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, хариуцлагатай амжилттай суралцаж төгсөөд мэдсэн сурснаа орон нутагтаа хэрэгжүүлэхийг захиж, талуудтай хариуцлагын гэрээ байгууллаа.


Оюутнууд бакалаврын боловсрол олгох Аялал жуулчлалын менежмент, дипломын боловсрол олгох Мэдээллийн аюулгүй байдлын хэрэглээний технологи, орчин үеийн ложистикийн менежмент, цахилгаан автоматжуулалтын технологи, аялал жуулчлалын менежмент гэсэн мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцана.


Тэгш боломжийг олгон тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл мэдээллийг орон мэдээллийг хэрэгслээр нээлттэй явуулж, суралцагчдыг бүртгэснээр сонгон шалгаруулалтыг хийжээ. 

Холбоотой мэдээ