УВС: Шинэ сургуулийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-24 11:57:17

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Давст суманд 320 хүүхдийн суудалтай, спорт заалтай, ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинээр барьж байна.

 

Улсын төсвийн 8.1 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Тоосгон-Уул” ХХК ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг Улаанбаатар хотын “Өлзий-Иш” ХХК гаргажээ.

 

Одоогоор барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх жилийн 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээтэй байна.

 

Аймгийн ГХБХБГ-аас тус барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ил, далд ажлын актыг тухай бүр баталгаажуулах, барилгын ажлын дэвтрийг тогтмол хөтлөх, бетоны маркийг тодорхойлуулах үүрэг даалгавар өгчээ.


Одоогоор Увс аймгийн Завхан суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга шинээр барьж байгаа бол Улаангом суманд ЕБ-ын цогцолбор 1-р сургуулийн 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг барьж дуусаад удахгүй ашиглалтад оруулах гэж байна. 


Холбоотой мэдээ