Сум хөгжүүлэх сангийн xөнгөлттэй зээл үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 15:06:18

2013-2015 онд  Ховд аймагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас нийт 42 төсөлд 1402,0 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгожээ. Үүний үр дүнд 70 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл сонгон шалгаруулж зээл олгосноор үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр борлуулалт өссөн дүнтэй байна.

Тухайлбал 2014 онд аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн бүтээгдхүүн 1036,2 сая төгрөг байсан бол 2015 онд 7842,2 сая төгрөг болж өссөн байна.

Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэр эрхлэхэд зориулан олгох хөнгөлттэй зээлийн дээд хэмжээ нь нэг төсөлд 500,0 сая төгрөг байх ба хугацаа нь 5 жил, жилийн хүү нь 9 хувьтай ажээ. Нэг төсөлд олгох  хөнгөлттэй зээлийн дээд  хэмжээг  сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр тогтоодог. Сум хөгжүүлэх сангаас олгож буй зээл юм хийе бүтээе гэсэн иргэн аж ахуйн нэгжид  хүнээ зөв сонгож олговол улс оро,төдийгүй аймгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр үзүүлж, олон өрхийн амьжиргааг дээшлүүлж байна.

Ховд аймаг  2016 нд баялаг бүтээгчдээ дэмжих жил болгон зарласан ажлын хүрээнд Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх хөнгөлттэй зээлийн эх үүсвэрийг иргэн аж ахуйн нэгжүүдэд ил тод, нээлтэй зохион байгуулна.

Түүнчлэн санал боловсруулах болон төсөл бичих, тоног төхөөрөмж сонгоход иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллах юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ