80 иргэний газар эзэмшлийн гэрээг цуцлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 12:26:34

Төв аймгийн Зуунмод суманд барилга, байшин барих зэрэг зориулалтаар эрх аваад газраа ашиглаагүй 80 иргэний гэрээг хүчингүй болголоо. 2009-2013 оны хооронд захирамж гаргуулсан ч ашиглаагүй 107 иргэнд 15 хоногийн хугацаа олгож, гэрээгээ шинэчлэхийг сануулсан байна.

Гэвч газраа ашиглах хүсэлтэй цөөн иргэн ирсэн тул, дийлэнх захирамжийг хүчингүй болгожээ. Энэ ажлыг зохион байгуулснаар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдийн тодорхой хувийг газартай болгох боломжтой гэж үзэж байна.

Зуунмод сум 16 мянга гаруй хүн амтайгаас 3544 иргэн өмчлөх, 1000 гаруй иргэн эзэмшлийн газартай байна. Үүний цаана 10 мянга орчим иргэн  газаргүй байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ