Үл таних иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-03 15:24:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан“ гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т “Дэлгэрмөрөн” голд цогцос хөвж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагыг дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын тав, нийт 12 алба хаагч, хоёр техник хэрэгслээр 12 км замыг туулж нэр, хаяг тодорхойгүй, 30-40 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг голоос гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Цагдаагийн газар цогцсыг хэн гэдгийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.

                                                                                         Б.Гантуяа

Холбоотой мэдээ