Ширээгийн голын гүүр ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-04 11:05:42

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагаанхайрхан сумын Ширээгийн голын төмөр бетонон гүүрийн барилгын ажил 30 гаруй хувьтай байна. Гүүрийг улсын төсвийн хоёр тэрбум 245 сая гаруй төгрөгийн санхүүжилттэйгээр барьж буй.

Ширээгийн голын төмөр бетонон гүүрийг ЗЗБ” ХХК  барьж буй бөгөөд  90,9 метрийн урттай, найман метрийн өргөнтэй, тулгуур, дам нурууны барилгын ажил үргэлжилж байна. Энэ жил улсын төсөвт гүүрийн барилгын ажлын санхүүжилтэд зориулж 975 сая төгрөг төсөвлөжээ. Ширээгийн голын гүүрийг гүйцэтгэгч компани 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй. Гүүрийн барилгын ажилд сумын ажилгүй 20 гаруй иргэн ажиллаж түр ажлын байраар хангагдаж  буй тухай Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ширээгийн гол Завхан аймгийн төвөөс урд бүсийн чиглэлийн сумдад хүрдэг гол зам төдийгүй Завханаас Говь-Алтай, Баянхонгор аймаг руу зорчдог зам  юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ