Туркийн зүүн өмнөд хэсэгт үйлдсэн халдлагыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-05 10:05:20

БАГДАД. /Anadolu/. Пүрэв гарагт Туркийн Бэтмен мужид цэргийн найман албан хаагчийн аминд хүрсэн “Курдистаны ажилчны нам"-ыг дэмжигч этгээдүүдийн террорист бүлгийн /PKK/ үйлдсэн  халдлагыг Ирак улс зэмлэн буруушааж байгаа тухайгаа баасан гарагт мэдэгдсэн байна.


“Манай улс ямар ч шалтгаантай байсан хамаагүй терроризм болон хүчирхийллийн эсрэг бат зогсдог” гэж Иракийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ахмеп Махжоуб хэлжээ.


Цэргийн албан хаагчдыг тээвэрлэж явсан хуягт тээврийн хэрэгслийг явж өнгөрөх үед “Курдистаны ажилчны нам"-ыг дэмжигч этгээдүүдийн террорист бүлгийн босогчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас найман цэрэг амь үрэгдэж, нэг хүн шархадсан тухай Туркийн олон нийтийн мэдээлийн хэрэгслүүд мэдээлсэн юм.


Турк улсын эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагааг явуулж байгаа “Курдистаны ажилчны нам"-ыг дэмжигч этгээдүүдийн бүлэг нь Турк, АНУ болон Европын холбооны орнуудад террорист байгууллагын жагсаалтад бүртгэлтэй байдаг ба уг бүлгийн үйлдсэн террорист ажиллагааны улмаас 40 мянга гаруй хүн амиа алдсан байна.


Э.Хулан

Холбоотой мэдээ