ХОВД: Эр хонь 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-25 10:27:31

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт мал, махны үнэ ямар байгаа талаар худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.  


Одоогоор эм хонь 150-170 мянга, эр хонь 270-300 мянган төгрөгөөр худалдаж байна. 


Харин ямаа 120-180 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол адууг 1 сая 200 мянга орчим төгрөгөөр борлуулж буй. 


Мөн үхэр 1 сая 300 мянгаас 2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. 


Зах, худалдааны төвд нэг кг үхрийн мах дунджаар 18 мянга, хонины мах 17 мянга,  ямааны мах 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. 


Ховд аймгийн Статистикийн хэлтсээс хийсэн судалгаагаар махны үнэ өмнөх долоо хоногтой адил түвшинд буюу тогтвортой байна. 

Холбоотой мэдээ