Бүртгэл, Статистикийн газрын даргыг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-29 13:17:49

Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн Бүртгэл, Статистикийн газар эмхлэн байгуулагдлаа. Улсын БСЕГ- ын даргын тушаалаар Дундговь аймаг дахь тус газрын даргаар Н.Түвшинжаргалыг томилжээ.

Н.Түвшинжаргал нь компьютер программ хангамжийн мэргэжилтэй. Аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оноос тус хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Бүртгэл, Статистикийн газар 34 алба хаагчтай ажиллах юм байна. Хоёр байгууллага нэгдэж, шинэ бүтцээр ажиллах болсонтой холбогдуулан Улсын бүртгэлийн хяналтын байцаагч болон жолоочийн орон тоог цомхотгож байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ