Никарагуа улсын олон муж үерийн гамшигт нэрвэгдээд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМАНАГУА. /Xinhua/.
Сүүлийн нэг хоногийн турш хүчтэй
аадар бороо үргэлжлэн орсны улмаас Никарагуа улсын 15 мужийн 12 нь үерийн гамшигт
нэрвэгдээд байгаа тухай тус улсын Иргэний хамгаалалтын албаны төлөөлөгч Рогелио
Флорес мэдээлэв.
Иргэний
хамгаалалтын ажилтнууд үерт автсан нутгуудад ажиллаж байгаа бөгөөд тусламж
эрсэн иргэдийг хамгаалж, тусламж үзүүлэхээр 15 мянга гаруй ажилтан бэлэн
байдалд ажиллаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газрын дарга сэтгүүлчдэд өгсөн
ярилцлагадаа тэмдэглэсэн байна.
“Улс даяар 1215
хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба 1951 байшин барилга үерийн усанд автаад байна” гэж
ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Росарио Мурилло мэдээлжээ.
Аадар борооны
улмаас олон гол үерлээд байгаа бөгөөд хэн нэгэн хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл
одоогийн байдлаар байхгүй байна.
Э.Хулан