Цас орсны улмаас ургац хураалт хойшилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт цас орсоны улмаас ургац хураалт хойшиллоо. Аймгийн хэмжээнд ургац хураалт 90 орчим хувьтай.
Тухайлбал, Рашаант сум 100 гаруй га, Их-Уул 60 га, Тариалан сум 500 гаруй га талбай цасанд
дарагджээ. Цасанд дарагдсан талбайгаас хаягдал гарах учраас буудай төлөвлөсөн
хэмжээнээс буурч магадгүй аж. Тариаланчид 2352 тн төмс, 1377 тн хүнсний
ногоо хураан авчээ. Цаг агаар тогтуун байвал энэ долоо хоногт ургац хураалтыг
бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Б.Гантуяа