Өрх гэр бүл, баялаг бүтээгчдийг дэмжих жилийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 17:24:08

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас энэ оныг “Өрх гэр бүл, баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлаж, нэрлэсэн жилийн нээлтийг хийлээ.

Энэ үеэр иргэдэд зориулсан сургалтуудыг тодорхой үе шаттай явуулж иргэддээ бэлэн загасыг барьж өгөх бус загас барих аргыг сургана гэдгийг онцолж байв. Уламжлал ёсоор шилдэг баг, өрх, гудамжуудыг шалгаруулах ба “Хашаандаа сайхан амьдаръя”, “Архигүй Мөрөн хот” зэрэг аяны нээлтүүдийг хийв.

Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн буй баялаг бүтээгчдийг дэмжин ажиллаж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг сурталчлан олон нийтэд таниулахад анхааран ажиллах гэнэ. 

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ