Эмэгтэйчүүд нэгдэж оролцооны клубуудыг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 10:21:33

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид сумынхаа эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сумын зөвлөлгөөнийг анх удаа зохион байгуулжээ.

Уг зөвлөлгөөний үр дүнд эмэгтэйчүүд өөрсдийн санаачилгаараа нэгдэж, эмэгтэйчүүдийн оролцооны клубуудыг байгуулсан байна. Зөвлөлгөөний үеэр байгуулагдсан зургаан клубын нэг болох жимсний болон гоёл чимэглэлийн мод, бут, цэцэг тарих хоббитой эмэгтэйчүүд нэгдэж ''Гоодаль'' нэртэй клуб байгуулсан аж. Тэд сумын айл өрхүүд, гудамж талбайг цэцэрлэгжүүлэх чиглэлийн сургалт сурталчилгаа зохион байгуулах гэнэ. Тус клубынхэн энэ удаа анхныхаа сургалтаар "Тасалгааны цэцгийг'' хэрхэн арчлах аргыг заасан байна. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ