“Mongolia Open-2016” олон улсын тэмцээн амралтын өдрүүдэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-03-01 10:36:36

Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн 5 дахь удаагаа энэ сарын 5-6-нд буюу ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

МЧБХ-ноос Биеийн спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа уламжлалт тэмцээнд БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Индонези, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Якут зэрэг улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээнийг МҮОНТ, НТВ сувгаар шууд дамжуулах юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг томилжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ