Түүхэн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-17 15:24:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ой 10 дугаар сарын 17-нд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа Дарханы нийт ард иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд Дархан хот байгуулагдсан түүхт 57 жилийн ойн өдөр хотыг бүтээн босгох хүндтэй бөгөөд нөр их ажилд гар бие оролцон ажиллаж байсан үе үеийн ахмадууд, анхдагчид, найрамдалт сайн нөхрийн халуун сэтгэлээр тусалж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн ах дүү хотын иргэд, бүтээн босгох үйлсийг залгамжлан яваа залуучууд, ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон нийт  Дарханчууддаа  баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөе гэжээ.

Эл өдөр Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ айлын гэгээ цацрааж Улаанбаатар-Москва хотыг холбосон төмөр замын “Давхрын өртөө”-нд барилгын материалын баялаг түүхий эдийн орд газрыг түшиглэн Дархан хотын суурийг анх тавьсан түүхтэй аж.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ