Махимпекс ХК-ийн хувьцаа 5.77 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-19 18:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 3,331,147 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шивээ овоо ХКийн SHV хувьцаа 9.52 хувиар, "Махимпекс ХК-ийн MMX хувьцаа 5.77 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат ХК-ийн SIL хувьцаа 14.29 хувиар, "Женко тур бюро ХК-ийн JTB хувьцаа 6.67 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 20473.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,417,999,612,992 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ