Таван эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 09:12:58

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй 7 шүдний эмнэлэгт лабораторийн  шинжилгээтэй төлөвлөгөөт хяналт шалгалт хийж 5 эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Шалгалтаар агаарын 17 сорьц авснаас 39.2 хувьд 1м3 агаарт байх нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 8.4-12 дахин их, 100 арчдас шинжилгээ авснаас 4 хувьд е.соli илэрсэн байна.

Шалгалтын явцад 5 акт, 7 дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчлийг арилгатал 5 эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ