Ирэх онд аяллын тэргүүлэх чиглэл Шри-Ланка байх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКОЛОМБО. /Xinhua/. Ирэх онд аяллын тэргүүлэх чиглэл Шри-Ланка байх болно гэж аялал жуулчлалын “Lonely Planet” компани таамаглажээ.
2009 онд Шри-Ланкад иргэний дайн дууссан бөгөөд энэ цаг үеэс хойш тус арлын орон руу аялах нь илүү хялбар болсон байна. Энэ утгаараа аялахад хамгийн таатай орнуудын жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
"Шри-Ланка сүүлийн үед бүх талаараа эрчимтэй өөрчлөгдөж байгаа нь аялахад илүү хялбар болж байна. Тус улсын иргэний дайны үед ихээхэн саад тотгортой байсан. Бараг бүх зүйл хязгаарлагдмал. Гэвч одоо шинэ зам, төмөр зам, дотоодын нислэг гээд бүх зүйл сайжирсан байна" гэж “Lonely Planet” компанийн төлөөлөгч Мэтт Филипс хэллээ.
30 орчим жил үргэлжилсэн иргэний дайны улмаас Шри-Ланкагийн аялал жуулчлалын салбар ихээхэн уналтад ороод байсан юм. Гэвч тус улсын иргэний дайн дууссанаар сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд аяллын тэргүүлэх чиглэл болоод байна.
Энэ оны эхний гурван улирлын байдлаар 1.7 сая жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд оны эцэст энэ тоо 2.5 саяд хүрнэ гэж Шри-Ланкагийн Засгийн газар таамаглаж байна.
Аялахад таатай орнуудын жагсаалтын хоёр болон гуравдугаарт Герман, Зимбабве улс орсон байна.