Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Ли Жэ Мён сайд нартаа “улс төрийн үйл хэрэгт оролцож, хууль бус хөрөнгөөр хачин жигтэй зүйл хийдэг шашны бүлгүүдийг татан буулгах” арга замыг судлахыг үүрэг болгоод, шашны бүлгийг татан буулгах үйл явц нь Японы системээс юугаараа ялгаатай болохыг асуужээ.
Ли Жэ Мён шашны бүлэг, улс төр хоорондын холбоо хамаарлыг шалгахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён шашны бүлэг болон улс төрчдийн хоорондох хууль бус холбоо хамаарлыг мөрдөн шалгахыг уриалсан гэж түүний ажлын албанаас лхагва гарагт мэдэгджээ.
Ли Жэ Мёны тушаалыг “тухайн улстөрч эрх баригч эсвэл сөрөг хүчний намын гишүүн, өндөр эсвэл доод албан тушаал хашдаг эсэхийг үл харгалзан хэрэгжүүлэх” ёстой гэж ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд шашны бүлгийн нэрийг тодорхой дурдсангүй.
Ли Жэ Мёны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт хэлэхдээ, ерөнхийлөгч
тодорхой шашны бүлгийг онцлоогүй гэлээ. Гэсэн хэдий ч зарим улстөрчийн үзэж
буйгаар, Ли Жэ Мёны хэлсэн үг нь удирдагч Хан Хак Жа нь улс төрийн давуу эрхийн
төлөө тэргүүн хатагтай асан Ким Кён Хид хахууль өгсөн гэх хэргээр шүүгдэж байгаа Эв нэгдлийн сүмийг чиглэсэн бололтой.
Уг хэргийг 2024 оны 12 дугаар сард онц байдал тогтоох тушаал
гаргасныхаа дараа албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон
түүний эхнэр Ким Кён Хи нарт холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж буй тусгай
прокурорууд мөрдөн шалгаж байгаа юм. Хан Хак Жагийн хувьд ямар нэгэн буруу зүйл
хийгээгүй гэж мэдэгдсээр иржээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр, Эв нэгдлийн сүмийн
хуучин албан тушаалтан тусгай прокурорт мэдүүлэг өгөх үеэрээ Ли Жэ Мёны эрх
баригч намын хууль тогтоогчид Эв нэгдлийн сүмээс санхүүжилт авсан гэсэн байна. “Yonhap”
агентлаг мягмар гарагт мэдээлснээр, эрх баригч намын гишүүд болон Эв
нэгдлийн сүмийн хоорондын аливаа холбоог шалгахыг цагдаа нараас хүсжээ. Эв
нэгдлийн сүмээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Японд Токиогийн дүүргийн шүүх энэ оны гуравдугаар сард Эв нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэр гаргасан юм. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжсэн байна.
Улаанбаатар