Йорданы Терроризмтэй тэмцэх албаны дарга асныг буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАММАН. /Anadolu/. Мягмар гарагт Йорданы
Тагнуулын газрын Терроризмтэй тэмцэх албаны дарга асан Хабис аль-Ханиниг үл
таних этгээдүүд буудан хөнөөсөн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн
хэрэгслүүд мэдээлэв.
“Тэтгэвэртээ гарсан Генералыг хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа
үргэлжилж байна” гэж “Петра” агентлаг аюулаас хамгаалах хүчний эх сурвалжийг иш
татан мэдээлсэн байна.
Хабис аль-Ханиниг нийслэл Амман хотоос баруун өмнөд зүгт 33 километр зайд
байрладаг Мадаба дүүрэг дэх гэрийнхээ урд цээжин тус газраа буудуулсан байдалтайгаар
олжээ.
Йорданы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэмт этгээдийг хэт даврагсдын
үзэл суртлыг нэвтрүүлэхийг оролддог Нидаль Саламех байх хэмээн таамаглаж байгаа
боловч эх сурвалжууд энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа юм.