Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-10-29 09:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 11 дүгээр сарын 1-2-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.


Салхи 31-нд Алтайн салбар уулсаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Холбоотой мэдээ