Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Дундговь
аймгийн Дэрэн сумын уугуул А.Доржсүрэн агсны нэрэмжит өсвөрийн
волейболын “Улсын аварга шалгаруулах тэмцээн” 10 дугаар сарын 28-наас
эхлэн Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна.
2006 оноос хойш 13 дахь жилдээ уламжлал болон зохиогддог
энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч, энэ удаагийн тэмцээнд 19
аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 37, эрэгтэй 39 багийн 900 гаруй тамирчин оролцож, 150 гаруй багш, дасгалжуулагч хүрэлцэн ирсэн байна.
Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг анх Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэлсэн ба сүүлийн зургаан жил дараалан гавьяат дасгалжуулагчийн төрөлх нутаг- Дундговь аймагт зохион байгуулж байгаа ажээ.
Холбоотой мэдээ

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
7 цаг

Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана
10 цаг