42 хоног хэрэглэх 6000 тн нүүрс татжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 18:29:24

"Төв Чандмань" ДЭХГ өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дуусгаж, маргаашнаас Зуунмод сумын орон сууцны 1500 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.

Одоогийн байдлаар 42 хоног хэрэглэх 6000 тн нүүрс татжээ. Өвлийн улирал  ид дундаа орох үед дээрх тоо хэд дахин нэмэгдэж, өдрийн хэрэгцээндээ 100 тн орчмыг хэрэглэдэг юм байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд халаалтын 28 тогоог засварлаж, инженер, техникийн ажилчид 19, 20, 21, 22-р байрны таван тогоо шинээр зохион бүтээж, сүлжээний 18  насос, усны 15 нэмэлт төхөөрөмж, 28 сэнс, 13, 28 байрны дулааны шугамыг бүрэн шинэчилж, 100 гаруй хамгаалалтын арматур суурилуулжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд