Нийслэлийн Аврах 105 дугаар ангийнхан "Алдрын танхим" нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ. Нээлтэнд НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Аврах анги 105-ын удирдлагууд болон алба хаагчид оролцов.
Албаа сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор бүтээсэн “Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, олон улсын аврах ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулсан бүтээлүүд дэлгэжээ. Өдгөө тус газарт 70 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 20 гаруй спортын мастер цолтой тамирчин төрөн гарсан байна.