Өмнөговийн нутгаар цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:39:52

Өмнөговь аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар таагүй байх тул ОБГ-аас  сэрэмжлүүлэг өглөө. 

Өмнөговь аймгийн хэмжээнд 4,6-нд зарим газраар цас орж, салхи ихэнхи нутгаар 18-20 м/с  хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна. Маргааш Арц Богдын өвөр хоолойгоор, 5-6-нд зарим газраар 12-16м/с  хүрч ширүүснэ.

Ойрын 4 хоногтоо ихэнхи нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 4-нөөс хүйтэрч шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байх тул Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас ард иргэд малчдад сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Цасан шуурганы үеэр хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах  чадвар сайтаа автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт сонсон мэргэжилийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээллийг дагаж мөрдөх, малчид сонор сэрэмжтэй байж төөрч, осгох, малаа уруудуулж алдах зэргээс сэрэмжлүүлж байна.

                                                                                                 Өмнөговь аймаг Н. Золбаяр

Холбоотой мэдээ