Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-03 12:34:12

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож  мэдэх арга зам нь  харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн  мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм. 

Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас  32 сая нь хүүхдүүд байна.  ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60 хувийг  сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар сонсголын бэрхшээлтэй 5431 хүүхэд эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бол 2014 онд 7302 болж өсчээ.

Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар  хүүхдийн  хэл ярианы хөгжил саатах,  суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх,  нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм.   

Ж.Болор

Холбоотой мэдээ