Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг энэ долоо хоногт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-06 12:45:47
ВАШИНГТОН. /RIA Novosti/. “2+2” хэлбэрээр хийж буй Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг 11 дүгээр сарын 9-нд явуулна гэж АНУ-ын Төрийн Департамент мягмар гарагт мэдээлжээ.

“Дипломат харилцаа болон аюулгүй байдлын асуудлаарх Америк-Хятадын яриа хэлцээний хоёр дахь шатыг Вашингтон хотод 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулахаар болсныг АНУ-ын Төрийн Департамент болон АНУ-ын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдлээ” гэж мэдээлэлд дурдсан байна.

Америкийн талаас уг хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Пентагоны тэргүүн Жеймс Маттис нар, Хятадын талаас тус улсын Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Зечи, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ нар оролцоно.
Холбоотой мэдээ