ДАРХАН-УУЛ: Ерөнхий боловсролын сургуульд 1300, СӨББ-д 600 орчим багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-03 21:01:53

Дархан, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 59, дэлхийн багш нарын 31 дэх өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хичээлийн жилд 26 сургууль, 40 цэцэрлэгт хоёр мянга гаруй багш ажиллаж байна.


Багш нарын 42 хувь нь тохилог орон сууцад амьдарч чаддаггүй бөгөөд аав, ээж болон түрээсийн байранд амьдардаг судалгаа бий. Эдгээр багш нарын нийгмийн асуудлын тодорхой хувийг шийдвэрлэх зорилгоор орон сууцыг хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэнэ гэж аймгийн засаг дарга баярын хурлын үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.




Аймгийн хэмжээнд багшлах боловсон хүчний дутагдал харьцангуй бага,  Орхон, Хонгор, Шарын гол суманд нийт 7 багш дутагдалтай байна. ЕБС-д 1300 орчим, сургуулийн өмнөх боловсролын салбарт бүлгийн багш 300 туслах багш 250 ажиллаж байна гэж аймгийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох мэдэгдлээ.




Жендерийн тухайд багш нарын 80 гаруй хувь нь эмэгтэй, арав гаруй хувь нь эрэгтэй багш эзэлж байна. Цаашид хүйсийн тэнцвэрт байдалд анхаарах болсон гэдгийг тодотголоо.




Багшлах зэргийн тухайд нийт багш нарын 30 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй бол зөвлөх зэрэгтэй 40 багш байж байна.

Багшийн дутагдлыг нөхөх бодлогын хүрээнд тэтгэвэрт гарч буй багшийг урьж ажиллуулах тохиолдолд хувийн хэвшлийн сургуулиудад бий, төрийн өмчийн сургуульд ч байдаг бөгөөд нийт 30 гаруй тэтгэврийн насны багш ажиллаж байна.




Насны тухайд 70 орчим хувь нь 15 хүртэлх жил ажиллаж буй 35 хүртэлх насны,  үлдсэн хувь нь дөчөөс насны багш нар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ