Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-07 16:36:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлажээ.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд явуулах бөгөөд шалгалтыг 11 дүгээр сарын 15-16-нд зохион байгуулах аж.

Энэ удаа Алтанширээ сумын ЗДТГ-т  мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэлийн мэргэжилтэн, Даланжаргалан, Дэлгэрэх сумын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны 30 гаруй албан тушаалд ажиллах иргэнийг сонгон шалгаруулна.

Холбоотой мэдээ