Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-11-10 09:29:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 11 сарын 10, Санчир гараг. Билгийн тооллын 3, Эрхтэний тэнгэрт одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана.


 Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


Холбоотой мэдээ