ОХУ-ын Забайкальскийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-11-10 12:44:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бид ОХУ дотроо болон бүс нутаг, хилийн чанадад хоёр талын бизнес эрхлэгчдийг холбож, Байгаль нуурын цаад нутагт бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг” гэж манай улсад ирээд байгаа ОХУ-ын Забайкальскийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимын гадаад худалдааны зөвлөх А.А.Чеузов Монголын талын төлөөлөл МҮХАҮТ-ын удирдлагатай уулзах үеэр онцолж байв.

Уулзалтын үеэр талууд Танхимуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Забайкальскийн Худалдаа аж үйлдвэрийн Танхим нь бизнес эрхлэгчдийг холбодог төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Тус Танхим нь орон нутгийн бизнесийг нэгтгэж дэлхийн эдийн засгийн тогтолцоонд нийлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэл, санхүүгийн болон худалдааны дэд бүтцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, бизнес эрхлэгчдийн түншүүдтэйгээ харилцаа холбоо тогтооход тусалдаг байна.

Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ