"Говийн бөх" клубын 10 жилийн ойн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-11 15:33:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Замын-Үүд суманд 11 дүгээр сарын 10-нд боллоо.

Бөхийн спортыг хөгжүүлэх, сум орон нутгаасаа алдар, цолтой бөхчүүдийг олноор төрүүлэх, өсвөр залуучуудыг бие бялдрын өв тэгш хүмүүжлээр хүмүүжүүлэх зорилготой тус клубын ойн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Дорноговь аймгаас улсын харцага А.Цацабшир, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал зэрэг олон арван бөхчүүд сум орон нутгийнхаа нэрийг дуурсгаж эдүгээ амжилттай барилдаж байна. 

Холбоотой мэдээ