Нийт 18,9 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-11 15:47:40

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын  дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба  төлөвлөгөөний дагуу  Замын-Үүд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нэгдсэн эмнэлэг, Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Аравдугаар сарын  10-31-ныг хүртэл хийсэн шалгалтаар нийт 18,9 сая төгрөгийн төлбөр зөрчлийг илрүүлж, үүнээс орон нутгийн төсөвт төлүүлэхээр 18,2 сая төгрөг, эргүүлж олгуулахаар 0,7 сая төгрөгийн 34 акт тогтоосон аж.

Албаныхан хөрөнгө санхүүгийн гүйлгээ хийхдээ тогтоосон дүрэм журмыг мөрдөггүй,Төсвийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн, шаардлагатай баримт бичиг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил гаргасан байна.

Тиймээс Аудитын албанаас цаашид холбогдох хууль дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар чиглэл, зөвлөмж  өгсөн аж. Мөн  Замын-Үүд сумын орон нутгийн өмчийн  “Чандмань бадрал” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Холбоотой мэдээ