Ойжуулалтын амьдралт 68-84,2 хувьтай байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-11-13 08:00:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 208,5 сая төгрөгийн хөрөнгөөр 300 га талбайд ойжуулалт хийсэн байна.

            Ойжуулалтын гурван багц тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд уг ажлыг гүйцэтгэжээ. Хишиг-Өндөр сумын “Хэцүүгийн ар”, Бүрэгхангай сумын “Бодь модны ам”-анд “БУЦС” нөхөрлөл тус бүр 50, Могод сумын “Антигийн Дугуй мод” нэртэй газар “Ойн хайгуул” ХХК, Сэлэнгэ сумын Харлагт гэдэг газар “Хөвөнтөн ой” ХХК тус бүр 100 га ойжуулалтын ажлын тарилтыг хийжээ.

- Тарилт болон ургалтын үеийн хяналтыг ойн нэгж, сум дундын ойн анги хамтран гүйцэтгэж заавар зөвлөгөө өгч ажилласан. Аймгийн Засаг даргын шийдвэрээр ойжуулалтын ажлыг хүлээж авах комисс томилогдож ойжуулалтын амьдралтыг 68-84,2 хувьтай хүлээн авлаа гэж Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа. 

Холбоотой мэдээ