Тереза Мэй: Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /NHK/. Бид ЕХ-ноос гарсны дараа Азитай эдийн засгийн холбоогоо бэхжүүлэх чиглэлд ажиллана гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ.
Тэрбээр даваа гарагт Лондон хотод болсон улс төр, бизнесийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр үг хэлсэн байна.
Их Британи ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор яриа хэлэлцээ хүндхэн нөхцөл байдалд байна гэж тэрбээр дурдаад, ямар ч нөхцөл байдалд хэлэлцээр байгуулахгүй гэж мэдэгджээ. Түүний ингэж хэлсэн нь хилийн хяналтын тухай асуудалд буулт хийхгүй гэсэн түүний байр суурийг илэрхийлж байгаа юм.
Үүнээс гадна тэрбээр ЕХ-ноос гарсны дараах стратегиа танилцуулжээ.
Номхон далай дамнасан түншлэлийн Иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт нэгдэх боломжийг судлах зэрэг үйл ажиллагаа түүний стратегид багтсан байна.
Мөн тэрбээр Азийн хурдацтай хөгжиж буй орнуудтай эдийн засгийн харилцаагаа зузаатгах нь маш чухал байх болно гэдгийг онцлон тэмдэглэв.