Булганаас гарах чиглэлүүдийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 11:03:17

Одоогийн байдлаар Булган аймагт үүлэрхэг байна. Урд шөнө аймгийн төв болон Тэшиг, Хутаг – Өндөр, Сайхан Баян – Агт сумдад цас бусад сумдаас нэмүү буюу 15–20 см орсон байна.

Ихэнх  нутгаар цасан шуургатай, салхи баруун хойноос 18–23 м\сек хурдтай шуурч, агаарын температур –12 градус байна.

Зам тээврийн болоод ямар нэгэн осол гэмтэл гараагүй холын замд буюу Хөвсгөл аймаг, Улаанбаатар хот, урагш Орхон сум руу гарах чиглэлүүдийг түр хаагаад байна. Хөдөөгийн замд машин 1 км замыг цасанд сууж 3 цаг туулж байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ–аас мэдээллээ. 

                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ